Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 64 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 2650 орчим чингэлэгийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа аж. Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1131 чингэлэг байгаагаас ачаатай 580, хоосон 550 чингэлэг байна.