Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын аж ахуй нэгжийг төлөөлж, найман компани дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах томоохон алхам эхлүүлж байна. Эдгээр нь Teso Investment LLC, Gund Investment LLC, ICT Group JSC, ONDO LLC, Fibo global LLC, Intelmind LLC, Gerege Systems LLC, Mezorn LLC юм.
Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг. Манай улсаас AND Global, Fibo Cloud зэрэг олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, оюуны бүтээлээ экспортолж байна. Цаашид Мэдээлэл технологийн үндэсний парк гүүр нь болж ажиллах энэ төвд манай технологийн компаниуд төв азийн найман улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт авна. Бид хамтдаа ирэх долоон жилийн хугацаанд бүс нутгаасаа таван “unicorn” буюу тус бүр 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлэх зорилгыг дэвшүүлжээ.
Мэдээллийн технологийн салбар бидэнд хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгодог. Манай хүн амын 65 хувь нь 35-аас доош насны оюуны өндөр чадамжтай, мэдлэг ур чадвартай учраас тус салбарт тоглолт хийх өгөгдөл бий.
Эх сурвалж. Цахим хөгжил, харилцаа холбооны яам