Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулсан холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг фото сурвалжилгаараа онцолж байна.
Цомхон бүрэлдэхүүнтэй ч сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн лиг гэх мэт олон тэмцээнийг мэргэжлийн түвшинд, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж буйгаар нь Монголын спортын корпорацыг спорт сонирхогчид сайн мэднэ.
Холбоодын нэгдсэн УАШТ-ийг зохион байгуулахад олон залуус сайн дураар оролцдог болсон нь харагдлаа.
40-өөс дээш насныхныг хошуучилсан П.Нямдаваа
Эмэгтэйчүүдийн ангиллын аварга С.Бямбасүрэн
Фанкшенл фитнесийн тэмцээнүүд
“Фантастик”-ийн жүжигчид бүх оддын өрсөлдөөнийг чимэв
Виртуал дугуйн уралдаанд Э.Болор -Эрдэнэ түрүүллээ
Орчин үеийн таван төрөлтийн нэг лазер гүйлт
УАШТ мөсөнд авиралтаар эхэлсэн бол спорт авиралтаар өндөрлөлөө
Байт харвааны төрөлд нийт 360 тамирчин өрсөлдлөө
Хамгийн олон тамирчинтай тэмцээн нь бадминтоных байлаа. Үүнд 550 гаруй тамирчин өрсөлдсөн
Скэйтбордын УАШТ-ий аваргаар Г.Сумъяабазар гурав дахь удаагаа шалгарав
Корнхолын төрөл нэгдсэн УАШТ-д хоёр дахь удаагаа багтав
Фризбигийн спортыг үзэгчдэд танилцуулав
Тусгай олимпын наадмын медальт тамирчид үзүүлэх тоглолт хийв
Модон барилдааны төрөл хамгийн өрсөлдөөнтэй байлаа