“Тайландад танихгүй монгол хүн алга” хэмээн ёжилдог байсан монголчууд энэ жил Вьетнамын Фукок арлыг “эзэгнэжээ”. Улаанбаатарын утаа, түгжрэл, мөн айсуй цагаан сар, ханиад томуунаас дайжигчид хилийн чанадыг зорих хүсэлтэй. Энэ тоо жил ирэх тусам олширсоор. Арга ч үгүй биз. Утаагүй, түгжрэлгүй, стрессгүй, гол нь бага зардлаар юм үзэж, нүд тайлж байна шүү дээ. Гэтэл Улаанбаатарынхны дийлэнх нь очдог Тэрэлжид гайгүй хоол ундтай зочид буудалд ганц хоноход дунджаар 150-350 ам.доллар төлдөг бол Тайланд, Вьетнамд далайн эргийн хажууд 30-60 ам.доллараар “жаргах нь”. Тиймээс бид Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд руу аялбал ойролцоогоор хэдэн төгрөгийн төсвөөр явахыг цувралаар танилцуулъя.
ХЯТАД
Хамгийн ойр хөршөөсөө эхэлье. Дэлхийн хамгийн том Universal студио ердөө 1100 километрийн зайд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Кунг Фу Панда, Харри Поттер, Минионы ертөнц, Jurassic World, Transformers, Bumble Bee зэрэг 17 үзвэрийн хэсгүүдтэй уг байгууламжид нэг өдөрт багтаан эсвэл долоо хоног ч аялсан уйдахааргүй олон сонирхолтой зүйлс бий. “Universal Studio” нь сэдэвчилсэн парк, сэдэвчилсэн зам талбай болон хоёр зочид буудал, ресорттой. Харин паркийн хувьд долоон арал дээр 37 төрлийн хурдны тоглоомууд болон алдарт киноноос сэдэвлэсэн 24 шоу үзүүлбэртэй. Аялагч өөрийн хүссэнээр үзвэрүүдээс сонгон үзэх боломжтой ба үзвэрүүд болон зочид буудалд амрах зардал ойролцоогоор нэг сая төгрөгөөс эхэлнэ.
Аялалын үнэ:
- Наахай Тур ХХК – 5 хоног 6 өдрийн аялал 1,560,000 төгрөг
- Хөгжилтэй Аялал" ХХК – 7 шөнө 8 өдрийн аялал 1,700,000 төгрөг
- Тэнгэр Travel – 7 шөнө 8 өдрийн аялал 1.650.000 төгрөг
- Best Nomadic Аялал - 7 шөнө 8 өдрийн аялал 1,700,000 төгрөг
- Нью Жуулчин турс – 8 шөнө 9 өдөр 2,990,000 төгрөг
БАНГКОК
Паттаяа хот нь Тайландын булангийн зүүн эрэгт, нийслэл Бангкокоос өмнө зүгт 145 км зайд, Чонбури мужид байрладаг. Паттаяагаас олон төрлийн усны спортыг туршиж, харж үзэх боломжтой.
Паттаяа хотын арал нь усан онгоц, дарвуулт сөрфинг, салхин сэлэлт, шүхрээр нисэх, тийрэлтэт цана, гадил жимсэн завь, усанд шумбах гэх мэт гайхалтай усан спортын цогцолборуудтай. Үүнээс гадна Ази дахь хамгийн том худалдааны төв Паттаяа хотод байрладаг. Central Festival Mall-ийн талбай нь 30 мянга гаруй метр квадрат. Эндээс та хэрэгтэй бүх зүйлээ худалдаж авах боломжтой. Мянга мянган нэрийн дэлгүүр, тоглоомын талбай, кино театр, хоолны газар болон бусад интертаймент үзвэр зочдыг хүлээж байдаг.
Аяллын үнэ:
- Best Nomadic Аялал – 7 шөнө 8 өдрийн аялал 4,990,000 төгрөг
- Жуулчин ХХК – 7 шөнө 8 өдрийн аялал 4,990,000 төгрөг
- Монгол аялал ХХК – 7 шөнө 8 өдрийн аялал 5,250,000 төгрөг
- Аэромаркет ХХК – 7 шөнө 8 өдрийн аялал 3,890,000 төгрөг
- Eyeland travel – 7 шөнө 8 өдрийн аялал 3,930,000 төгрөг
ВЬЕТНАМ
Сүүлийн үед Монголчуудыг ид шууруулж байгаа үзэсгэлэнтэй арал бол яах аргагүй Фукуок.
Тус арал нь Вьетнам Улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам Улсын ЗГ-аас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт “Cable car”, Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том “Корона Казино” зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болжээ.
Аяллын үнэ:
- New value travel – 7 шөнө 8 өдрийн аялал 5,350,000 төгрөг
- Нью Жуулчин турс - 7 шөнө 8 өдрийн аялал 4,990,000 төгрөг
- Хаан travel – 9 шөнө 8 өдрийн аялал 4,990,000 төгрөг
- Газарчин компани - 7 шөнө 8 өдрийн аялал 4,795,000 төгрөг
- Хот айл ХХК – 6 шөнө 7 өдрийн аялал 4,400,000 төгрөг
- Монгол аялал – Ханой, Халонг, Фукуок гэсэн арлын 7 шөнө 8 өдрийн аялал 5,650,000 төгрөг
- CentralAsia Travel – 7 шөнө 8 өдрийн аялал 3,950,000 төгрөг
ТУРК
Турк улс жилдээ 15 сая орчим жуулчин хүлээн авдаг шалтгаануудын нэг нь энд хэн ч амархан аялж чадна. Учир нь олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аяллын виз захиалах, зочид буудал, үзвэр үйлчилгээ захиалахад маш хялбар. Мөн автобус, трамбайн чиглэлүүд тун ойлгомжтой. Турк улс аялахад цаг уурын маш тохиромжтой бүсэд оршдог дээр гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Памукалегийн анагаагч увдистай рашаан, Эрвээхэйн хөндий, Анталиягийн тэнгисийн эргүүд, Каппадокиагийн агаарын бөмбөлгүүдийг харахын тулд дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсгээс жуулчид тасрахгүй. Үүнээс гадна дэлгүүр хэсэхийн тулд их очдог гэнэ. Учир нь Турк улс бол худалдаа үйлчилгээний томоохон бүс нутаг гэдгийг бид хэдийнээ мэднэ. Хүйтний улирал эхлээгүй үед үслэг эдлэл, өвлийн куртка харьцангуй үнэ хямд байдаг давуу талтай. Үүнээс гадна хувцас хэрэглэл, брэндийн бараа, үнэт эдлэл, эрдэнэсийн чулуу зэрэг бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой, үнийн хувьд боломжийн байдаг аж.
Аяллын үнэ:
- Нью Жуулчин турс – Анталъя, Памукалле, Истанбул 3 хотын аялал 5,190,000 төгрөг
- Аэрмаркет – Истанбул, Анталъя, Памукалле 3 хотын аялал 4,990,000 төгрөг
- Газарчин travel – 7 шөнө 8 өдрийн аялал 4,990,000 төгрөг
- Евро трэйвел ХХК – 6 шөнө 7 өдрийн 4 хотын аялал 4,899,000 төгрөг
- Чингис тур - 7 шөнө 8 өдрийн аялал 4,800,000 төгрөг