Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Газ ачиж явсан автомашины жолооч хөдөлгөөний зай анзаарахгүй давхар хий эргэж суудлын автомашинтай мөргөлдсөн" хэмээн мэдээлсэн. Товчхондоо тэрбээр "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг осолд буруутгасан.
Тэгвэл "Дашваанжил" ХХК-ийн жолоочийг хуульчдын баг өмгөөлөхөөр болжээ. Тодорхой хэлбэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн клубын гишүүн хуульчид про боно хийх санаачилга гаргажээ. Өмгөөлөгч нар баг болж, том оврын тэрэгний жолооч Р өмгөөлөл үзүүлнэ.
Про Боно /Pro bono/ гэдэг нь нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлэхийг хэлдэг.