БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун эдийн засгийн хүнд нөхцөл байдал, тус улсын төв болон алслагдмал бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, хямралд орсон бүс нутгууд“хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангандаагүй" талаар мэдэгдэл хийжээ. Түүний үгийг Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг иш татсан байна.
Ким Чен Ун нэгдүгээр сарын 23-24-нд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны өргөтгөсөн хуралдааныг даргалж, бүс нутгийн бодлогын талаар тавьсан илтгэл тавжээ. "Одоогийн байдлаар [алслагдмал] бүс нутгийн эдийн засаг бүхэлдээ ийм аймшигтай байдалд байгаа төдийгүй амжиргааны энгийн нөхцөл л ч алга. Газарзүйн байдал, эдийн засгийн чадавхи, амьдралын түвшний хувьд бүс нутгууд ноцтой ялгаатай байна" гэж тэрбээр хэлжээ.
Умард Солонгосын удирдагч хөдөө орон нутаг, алслагдмал бүсийн хүн амын материаллаг амьжиргааг сайжруулах бодит төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан бэлтгэхийг уриалав. "Бүс нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж хэлэхэд хийхээс амархан. Гэхдээ би үүнийг хийнэ" гэж Ким Жон Ун хэлжээ.
Орон нутгийн иргэд хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг наад захын зүйлсээр хангагдаж чадаагүй явдал нь улс төрийн асуудал юм" гэж тэрбээр тайлбарлав.
Ким Жон Ун "Намын зарим хэлтэс"-ийг "идэвхгүй байр суурьтай", "хувьсгалт боломжийг эрж хайлгүй, үүрэг даалгаврын цар хүрээг дурдан зөвхөн үгээр хязгаарлагдаж байна" хэмээн шүүмжилжээ.
Түүний хэлснээр тэд зөвхөн таатай нөхцөлтэй хот, хошуунд л үйлдвэрлэл байгуулсан байна.
БНАСАУ-ын удирдагч нөөц баялгаа үр ашигтай ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгуудын хооронд “өрсөлдөөний уур амьсгалыг бий болгох” замаар орон нутгийн эдийн засгийг цогцоор нь хөгжүүлэх арга хэмжээ авахыг уриалаад, хот, хөдөөгийн ялгааг багасгахыг үүрэг болгов.