“Газар шим үйлдвэр” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцууллаа. Тус компани нийтэд 198 113 207 ширхэг хувьцаагаа санал болгон арилжиж, 10 499 999 971 төгрөг татан төвлөрүүлсэн юм. Үүнээс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан 902 813 035 төгрөгийн зардлыг хасаж, цэвэр татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 9 597 186 935 төгрөгөөс дараах байдлаар зарцуулжээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ногоон зооринд 178.19, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд 64.2, тоног төхөөрөмж шинэчлэхэд 921.9 сая төгрөг зарцуулсан байна. Мөн эргэлтийн хөрөнгөд 1.05 тэрбумыг зарцуулсан аж. Өөрөөр хэлбэл, 2.21 тэрбум төгрөгийг нь зарцуулаад буй бөгөөд цэвэр санхүүжилтээс ашиглаагүй 7.38 тэрбумын үлдэгдэлтэй байгаа гэнэ. Сонирхуулахад, нийт цэвэр санхүүжилтийн 52.7 хувийг нь (5.05 тэрбум) ногоон зоорь, 27.5-ыг нь (2.63) бүтээгдэхүүн хөгжүүлэхэд, 9.6-г нь (921.3 сая) тоног төхөөрөмж шинэчлэхэд, 10.2-ыг нь (978.9) эргэлтийн хөрөнгөд зарцуулахаар төлөвлөж буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор