“Монголын хөрөнгийн бирж” ХК Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хооронд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн тэргүүн Г.Энэбиш нар гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд үнэт цаас, хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа тэдгээртэй холбоотой мэдээ мэдээллээр клубийн сэтгүүлчдийг хангах, үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулах, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй түгээхэд хамтран ажиллана.
Энэ үеэр МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, клубийн тэргүүн Г.Энэбиш, ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох нар биржийн 2023 оны үйл ажиллагааны тойм, 2024 оны төлөвлөлт, зах зээлийн чиг хандлага болон цаг үеийн мэдээлэл харилцан солилцлоо.