Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” хэмээн зарласан. Монголын эдийн засгийн форум хамтран хоёрдугаар сарын 1, 2-нд "Монголын хөгжлийн форум"-ын хүрээнд "Бүсчилсэн эдийн засгийн форум"-ыг зохион байгуулах юм. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцоно. 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа дөрвөн бүсэд хувааж байсан бол энэ удаа говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэсэн зургаан бүсэд хуваажээ.
Бүсчилсэн хөгжлийн талаарх ойлголт 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдөж, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэр зэрэг олон ялгаатай бодлогыг уялдуулахад чиглэж буй. Монгол Улс ч ийм бодлого барьж, өөрсдийн нөөц, онцлогоор ялгаатай бүсүүдийг хөгжүүлэх зорилготой байгааг ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат мэдээллээ. Тэрбээр, "Хөгжлийн бүсчлэлийг УИХ-ын сонгуулийн тойрогтой уялдуулсан. Улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд нэг аймаг бус бүс рүү чиглэнэ. Улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжлийн форум 2024”-ийг маргааш Удирдлагын академийн их танхимд их баруун бүсийн урьдчилсан хэлэлцүүлгээр эхлүүлэх юм байна.