Монголын Хөрөнгийн бирж 2023 онд нийт 134.3 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийжээ. Компанийн бондын арилжаа өмнөх оноос 0.2 хувиар өссөн бол өнгөрөгч арванхоёрдугаар сард анхдагч болон хоёрдогч захаар нийт 18.5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийсэн нь өмнөх сараас 4.6 дахин өссөн үзүүлэлт боллоо.
Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид найман компанийн 24 төрлийн бондын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна. 2024 оны хоёрдугаар хагасаас 1-2 жилийн хугацаатай үнэт цаасны бүтээгдэхүүний арилжаа эрчимжиж магадгүй гэсэн таамаглалыг шинжээчид илэрхийлж эхэллээ. Тодруулбал, эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал сэргэж ирснээр хөрөнгө оруулагч талаас ч санхүүжилтийн мөнгөн урсгал нэмэгдэх магадлалтай.