“Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК ирэх сарын 7-нд хугацаа нь дуусах, 212 сая ам.долларын үлдэгдэлтэй бондоо шинэ бондоор солих саналыг (exchange offer) хөрөнгө оруулагчдад тавьжээ. Ингэхдээ дараах гурван саналыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа аж. Нэгдүгээрт, эзэмшиж буй бондын үндсэн үнийн 1000 ам.доллар тутмыг 1050 “ногоон”-ы шинэ бондоор солих, хуримтлагдсан хүүг тооцож олгох санал гаргажээ. Хоёрдугаарт, эзэмшиж буй бондын үндсэн үнийн 1000 ам доллар тутмын 700-г ижил дүн бүхий шинэ бондоор солих, 300 “ногоон”-ыг нь бэлэн мөнгөөр, хуримтлагдсан хүүг нь болон нэмэлтээр (exchange fee) 40 ам.доллар олгох санал тавьж буй юм байна. Гуравдугаарт, эзэмшиж буй бондыг ирэх сарын 7 хүртэл үргэлжлүүлэн “барих” буюу бонд солих саналаас татгалзах гэдгийг дурджээ. Эл бондын санал авах хугацаа энэ сарын 10-нд Монголынхоор 00.00 цагт дуусах аж. Мөн шинээр солих бондын дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 8-нд зарлах гэнэ. 212 сая ам.долларын бондын багаар бодоход 75 хувиас дээш дүнтэйг нь эзэмшигчид өрийн бичиг солих саналын аль нэгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг бондыг солих юм байна. “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн зүгээс уг саналыг өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой аж.
Бэлтгэсэн: Б.Сонор