Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ хүргэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 77 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2700 орчим чингэлгийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа аж. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байна. Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1571 чингэлэг байгаагаас ачаатай 1254, хоосон 317 чингэлэг бий.