Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж, ажилласны үр дүнд 2023 оны эцсийн байдлаар 17.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Гадаад улсад цэвэршүүлж мөнгөжүүлсэн алтнаас тодорхой хэсгийг хадгалах үйл ажиллагааг удирдан зохион байгууллаа.
Харин Монголбанк 2022 онд нийт 22.9 тонн үнэт металл худалдан авчээ. Өөрөөр хэлбэл, 2023 онд алтны худалдан авалт 5.1 тонноор буурсан байна.