Монголын хөрөнгийн биржээр 2023 онд 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна. 2023 онд “Андын илч” ХХК, “Тавантолгой” ХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжжээ. Үүнээс хамгийн их буюу 8.6 сая тонн нүүрсийг Эрдэнэс тавантолгой компани дангаараа арилжаалжээ.
Мөн тус компани нь арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрс арилжсан нь арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр дүнтэй борлуулалт болж нийт 9.7 сая тонныг арилжаад байна.