Арванхоёрдугаар сарын 1- 25-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 64 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2850 орчим чингэлэг бий. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байна.
Харин Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1479 чингэлэг байгаагаас ачаатай 949, хоосон 530 чингэлэг байгаа аж.