“Rio Tinto” компанийн хувьцааны ханш өсөлтөө хадгалж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрснийг Блүүмберг мэдээллээ. Сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.8 орчим хувиар өсөж, 135 гаруй австрали доллар болжээ. Ингэснээр 2023 он гарсаар “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 18 орчим хувиар өсөөд байна. Харин энэ хугацаанд Австралийн “ASX 200” индекс 7.39 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.