Хөвсгөл аймаг, Тариалан сум Бадрах баг Сумын холбооны төв шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 04.55 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х8 метрийн хэмжээтэй сумын холбооны төвийн байшин шатаж байсныг бүрэн унтраасан байна.