Өнөөдөр олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр “Оюу толгойн ажилчид угаартсан” гэх мэдээлэл тархсан. Энэ талаар Оюу толгой ХХК-иас тодруулахад "2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Гүний уурхайд шингэн бетон шүршигч машины автомат цэвэрлэх горим ажиллаж утаа хаясан. Иймд тус хэсэгт байсан уурхайчдыг тухайн орчноос гаргах үед нэг ажилтан хувийн хамгаалах хэрэгсэл зүүгээгүй байсан нь тогтоогдсон. Ажилчдыг уурхайн цогцолбор дахь эмнэлэгт хүргэн, эмчийн үзлэгт хамруулахад ямар нэгэн угаартсан, хордсон шинж тэмдэг байхгүй нь тогтоогдсон" гэлээ.