Өнөөдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 611 125 196 төгрөгийн үнийн дүн бүхий 1 428 965 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс Айтүүлс ХК (ITLS +12.00%), Могойн гол ХК (BDL +11.82%), Крипто Үндэстэн ХК (CNF +8.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -14.84%), Стандарт проперти групп ХК (BBD -10.98%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 132 777 ширхэг нэгж эрх 52 151 544 төгрөгөөр,
- Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 573 ширхэг бонд 57 218 500 төгрөгөөр
- Багцын арилжаагаар 4 061 766 ширхэг үнэт цаас 3 449 597 495 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17 152 000 юань буюу 8 209 118 720 төгрөгөөр,
- "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6300 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал 507 150 ам доллар буюу 1 731 902 036 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Нийт 14 111 113 491 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. ТOП-20 индекс 0.28 хувиар өсөж, 40 035.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11 051 474 061 322 төгрөг боллоо.