БНХАУ-ын Yutong компаниас нийлүүлж байгаа шинэ автобуснуудын эхнийх нь Эрээн рүү хөдөлсөн хэмээн бид өмнө мэдээлсэн. Тус автобуснууд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирнэ. Гэвч олон нийтийн цахим сүлжээнд зурагнаасаа өөр байна гэх мэдээлэл тарлаа. Энэ талаар НДЗТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар хэлэхдээ "Шинээр ирж байгаа автобусны зураг зөрж байна гэх шүүмжлэл гарч байна. Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай замд явах юм билээ. Улаанбаатарт ирсний дараа хуулгыг авна. Автобуснууд эхний зураг дээрх шиг өнгө үзэмжтэй ирнэ" гэлээ.