Эрчим хүчний системийн өчигдрийн оргил ачаалал 19.00 цагт 1496 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 171 МВт-аар, импорт 123 МВт-аар тус тус өсжээ. Иргэн та гар утсаа цэнэглэсний дараа залгуурыг нь салгадаггүй бол цагт 0.065 төгрөг үр ашиггүй зарцуулдаг юм байна. Энэ нь бага тоо мэт харагдаж байгаа боловч өдөржин залгаатай үлдээвэл 1.56 төгрөг, сард 46.8 төгрөг, жилд 561.6 төгрөгийг үрэгдүүлж байна гэсэн үг.
Улаанбаатар хотын 380 000 өрх бүр гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон бол жилд 213 408 000 төгрөгийн эрчим хүчийг үр ашиггүй зарцуулж, эрчим хүчний системд ачаалал нэмсэн байна.