Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Тус компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа. Тэгвэл эдгээр автобусны эхний ээлжийнхэн ирж яваа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын албанаас мэдээллээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудаснаа "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээв. Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29 гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.