“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар Монголын хөрөнгийн биржийн “Арилжааны журам”-д шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай нэмэлт өөрчлөлт оруулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулаад байна.
Ингэснээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр хийгдэх хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааны үнийн дүнгээс үл хамааран 0.3 хувиар шимтгэл тооцож эхлэхээр боллоо.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан авч буй энэхүү арга хэмжээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх зардлыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн гэж онцолж байна.