АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү тэргүүтэй иргэн өчигдөр Сүхбаатарын талбайд Засгийн газрыг огцрохыг шаардсан цуглаан зохион байгуулав. Хэдэн өдрийн өмнөөс жагсаал хийх тухай мэдээлэл сонсогдож, “нүүрсний хулгай”-н сонсголтой давхцуулахгүйн тулд хойшлуулсан гэж байсан уг арга хэмжээнд цөөн тооны хүн оролцжээ.
Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт, нийслэл хотын замын түгжрэл, агаарын бохирдол гээд олон асуудлыг шийдэх талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байгааг тэд эсэргүүцсэн аж. Гадаадын зарим оронд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл уг цуглааны зорилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэд “Англи дахь бядгүй масс жагсаалд нэгдэж байна”, “Чаддаг чаддаг юмаа хийх нь шийдэл юм”, “Тэвчээр дууссан” , “Америкийн монголчууд коммунизмыг тэвчихгүй” зэрэг лоозон хэвлүүлж, нэгджээ. “Одоо, эсвэл хэзээ ч биш” уриатай энэхүү цуглаан өнөөдөр мөн үргэлжлэх аж.