Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Захирамжид өөрчлөлт орж, “сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-оор төгссөн тээврийн хэрэгслийг Мягмар, Пүрэв, Бямба гарагт” гэснийг өөрчилсөн. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 18, 20, 22, 26, 28, 2024 оны нэгдүгээр сарын 03, 05, 09, 11, 15, 17, 19, 23, 25, 29, 31-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны арванхоёрдугаар сарын 19, 21, 25, 27, 29, 2024 оны нэгдүгээр сарын 02, 04, 08, 10, 12, 16, 18, 22, 24, 26, 30-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Ингэснээр 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэлх хугацаанд улсын дугаар нь тэгш, сондгойгоор төгссөн тээврийн хэрэгслүүд тус бүр 16 өдөр хөдөлгөөнд оролцох юм.
Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал ихтэй байдаг учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Харин Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд зааснаар:
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах;
- Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах;
- Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагын автобус, 8-аас дээш буюу нийслэлийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх;
- Гадаад улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх;
- Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан;
- Дулаан, цахилгаан, усан хангамж, шуурхай ажиллагааны тээврийн хэрэгсэл, эмнэлгийн зориулалттай бараа бүтээгдэхүүн түгээх тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.
Харин ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.