Эрчим хүчний системийн 2023.12.15-наас 2023.12.21-ний өдрийн 7 хоногийн статистикаас харвал хамгийн их оргил ачаалал 2023.12.20-ны өдрийн 19.00 цагт 1636 МВт хүрчээ. Харин хамгийн их импорт 2023.12.19 болон 2023.12.20-ны өдрүүдэд тус тус 314 МВт-ыг худалдан авлаа.
Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлгүүр, шахуурга, зуух, компрессор, хатаагч зэрэг тоног төхөөрөмж, өндөр ачаалал авч асдаг тоноглолын асаах цаг, цех албадын ээлж солих үйл ажиллагааг 17-22 цагаас өөр цагуудад хийж эрчим хүчээ хэмнэж чадлын төлбөрөө бууруулах шаардлага үүсээд байна. Мөн иргэд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэхийг салбар яамнаас уриалсаар байгаа юм.