Туул голын сав газарт хамаарах хашиж хамгаалах шаардлагатай нийт 135 булаг шанд байгаа талаар Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Тодруулбал
- Баянзүрх дүүрэгт - 81
- Сонгинохайрхан дүүрэгт - 48
- Сүхбаатар дүүрэгт - 17
- Хан-Уул дүүрэгт - 25
- Чингэлтэй дүүрэгт - 25
- Налайх дүүрэгт - 35
- Багануур дүүрэгт - 20 булаг бүртгэгджээ.
Нийт тоологдсон булаг шандны 143 байнгын, 108 түр урсацтай байгаа аж.
Үүнээс:
- Эхийг нь хашиж хамгаалсан - 35
- Байгалийн тогтцын хувьд хамгаалагдсан - 31
- Хашиж хамгаалах шаардлагатай - 159
- Хашааг засаж сэлбэх шаардлагатай - 18
- Хамгаалах шаардлагагүй буюу ширгэсэн 8 булаг бий.
2023 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 251 булаг шанд тоологдсоноос Туул голын сав газарт 23 булаг шанд шинээр бүртгэгджээ.
Харин нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 онд 14 устай, 3 усгүй нийт 17 рашаан Туул голын сав газарт бүртгэгдсэн байна.
Сав газарт тоологдсон рашааныг эмчилгээний төрлөөс нь авч үзвэл:
- Зүрхний рашаан - 1
- Нүдний рашаан - 1
- Сахарын рашаан - 2
- Ходоод-дотор эрхтэний рашаан - 8
- Элэг-цөсний рашаан - 2 бүртгэгджээ.