Арванхоёрдугаар сарын 1-20-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 53 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3350 орчим чингэлэг бий.
Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байна. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1321 чингэлэг байгаагаас ачаатай 934, хоосон 387 чингэлэг үлджээ.