Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг өнөөдөр нээж байна. Тус салбарынхаа 94 үйлчилгээг цахимжуулсан гэдгээ мэдээллээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна. Ингэснээр автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах, хот хоорондын авто замын хураамж төлөх, салбарт олгогдож буй 21 тусгай зөвшөөрлийг авах юм.
Мөн авто зам, автотээвэр, иргэний нисэх, төмөр зам, далайн тээврийн салбарын 18 системтэй интеграци хийж, нийт 156 датасет буюу цахим өгөгдлийн бүрдлийг үүсгэн, 850 төрлийн өгөгдлийг real-time-аар бүртгэж, салбарын статистик мэдээ цуглуулах, боловсруулах, нийтлэх, тайлагнах процессыг цахимжуулаад байна.