Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолын хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашлаад эдгээр бүтээгдэхүүнээ экспортлох юм. Мах экспортлогч 25 аж ахуйн нэгжид 57.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна. Ингэснээр үйлдвэрийн аргаар боловсруулсан мах 2.6 дахин нэмэгджээ. Тодруулбал, 2022 онд 16 мянган тонн мах махан бүтээгдэхүүн экспортолсон бол 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянган тонн мах буюу 260 сая ам.долларын экспорт хийжээ.
Монгол Улс дэлхийн 79 оронд бараа, бүтээгдэхүүн экспортолж байна. Үүний 90 хувь нь БНХАУ-ыг зорьж байгаа бол Швейцар 4.5, БНСУ 1.1, Итали 0.7, ОХУ 0.7 хувийг нийлүүлдэг. 2023 оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 сая ам.доллар болж 16.9 хувиар өсжээ. Харин бараа бүтээгдэхүүн экспортолдог 1993 аж ахуйн нэгж бий. Үүнээс 1219 нь тогтмол бус, 704 нь тогтмол экспорт хийдэг байна. Ингэхдээ экспортолж байгаа бүтээгдэхүүний 94 хувь нь уул уурхай, 6 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг юм.Одоогийн байдлаар экспортод 12.4 сая ам.долларын бүтээгдэхүүн, түүхий эд гаргажээ.