Монголын Мянганы Сорилтын Сан, Үндэсний Статистикийн Хороо, Канадын Ковотер судалгааны байгууллагатай хамтран “Төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-г зохион байгуулжээ.
Судалгаанд Улаанбаатар хотын орон сууцны тоолууртай ба тоолуургүй, гэр хорооллын төвлөрсөн шугамд холбогдсон, холбогдоогүй ус түгээх байрны хэрэглэгчид гэсэн ангилалд багтсан нийт 4975 өрх хамрагдсан.
Үүнээс иргэдийн 80 гаруй хувь нь усны үйлчилгээний ойрын ирээдүйн тогтвортой байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бол усны үйлчилгээнд төлдөг төлбөрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж хэрэглэгчдийн 60-аас дээш хувь нь үзжээ.