Худалдаа хөгжлийн банкны аппликейшн рүү Мобикомын дугаартай хэрэглэгчид нэвтрэхээр алдаа зааж, иргэдэд хэд хоног хүндрэл учруулж байна. Энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банкны лавлах болох 19001977 руу залган тодруулахад “Мобинетийн сүлжээнд доголдол гарсан учраас зарим хэрэглэгчид аппликейшн рүү нэвтрэх боломжгүй байна. Тиймээс доголдол арилтал банкны веб сайтад хандан, үйлчилгээ аваарай” гэсэн хариу өглөө.
Харин Мобикомын лавлах 18002222 руу залгаж, тодруулахад “Интернетийн сүлжээ хэвийн байна. Алдаа гараагүй. Хэрэв алдаа зааж байгаа бол утасны тохиргоогоо шалгаарай. Мөн тухайн банкны аппликейшныг устгаад, дахин татаж хэрэглэнэ үү” гэсэн хариулт өглөө.