ШСБХТ-ийн хийсэн түгжрэлийн судалгаанд Улаанбаатар хотын нийт автозамууд дээрх хурдын тооцооллыг нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэл дээр үндэслэн автобусны картын уншилт бүр дээрх өгөгдөл буюу автобусны чиглэл, төлбөр хийгдсэн хугацаа, суух/буух, автобусны буудлын нэр, буудлын байршил, тээврийн хэрэгслийн ID зэргийг ашигласан байна. Ингэснээр нийтийн тээврийн төлбөрийн мэдээллийг ашиглаж, Улаанбаатар хотын нийт замууд дээрх дундаж хурдыг тооцоолжээ. Улаанбаатар хотыг нийт 9 бүсэд хувааж, өдөрт дунджаар хэдэн км/цагийн хурдтай байгааг харуулах бөгөөд Их тойруугийн бүсэд өдөрт дунджаар 12.4км/цаг – 16.4км/цаг буюу хамгийн бага хурдтай байгаа аж.
- Хотын төвийн Их тойруугийн бүс буюу 1-р бүсэд дунджаар 12.4км/цаг – 16.4км/цагийн хурдтай
- Хотын төвийн хэсгийн зүүн бүсэд дунджаар 14.9км/цаг – 16.4км/цагийн хурдтай
- Хотын төвийн хэсгийн баруун бүсэд дунджаар 14км/цаг – 16км/цагийн хурдтай
- Хотын хойд бүсэд дунджаар 17км/цаг – 18км/цагийн хурдтай
- Хотын зүүн бүсэд дунджаар 20.3км/цаг – 23.3км/цагийн хурдтай
- Хотын урд бүсэд дунджаар 14.4км/цаг – 16.9км/цагийн хурдтай
- Хотын баруун урд бүсэд дунджаар 28.6км/цаг – 29км/цагийн хурдтай
- Хотын баруун хойд бүсэд дунджаар 16.6км/цаг – 17.3км/цагийн хурдтай
- Хотын зах хэсгийн баруун бүсэд дунджаар 17.9км/цаг – 20.7км/цагийн хурдтай байна.
Эх сурвалж: ШСБХТ