Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Анагаах ухааны доктор А.Энхжаргал: Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлын судалгааг манай байгууллага хийж байсан.
ДЭМБ-ын зөвлөмж, судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол бүх үзүүлэлтээсээ давсан. Тиймээс стандартаа яаралтай шинэчилмээр байна.
Дотоод орчны агаарын чанарын асуудалд бас анхаармаар байна. Дотоод орчны бохирдлыг хэмжих стандартыг батлуулах чиглэлийг ЭМЯ-нд өгөх тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөрэй. Шахмал түлшээс өмнөх 10 жилд нийслэлийн агаарын чанар бүр ч хэцүү байсан. Цаашид ч анхаармаар байна. Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа. Үүнд нөлөөлж буй бодисыг гэхэд бид олж тогтоож чадахгүй л явж байна. Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна.