Улаанбаатар хотод арваннэгдүгээр сард орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс ес, өмнөх сарынхаасаа 1.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Шинэ орон сууцын ам метр нь өнгөрсөн сард дунджаар 4.04 сая төгрөгийн үнэтэй байсан аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31, Сонгинохайрханд хамгийн бага буюу 2.68 төгрөгийн үнэтэй байсан гэнэ. Тэгвэл хуучин орон сууцын ам метрийнх нь дундаж үнэ 3.58 сая байжээ. Ийм орон сууцын үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр (4.21 сая төгрөг), Сонгинохайрханд хамгийн хямд (2.57) байсныг мөн дурдав.