Банкны салбарын тэргүүлэгч ХААН Банкны дотоодын анхны “Ногоон бонд”-ыг хөрөнгийн зах зээлд нээлттэй санал болгон арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК ажиллаж байна.
Монгол улсын санхүүгийн системд тэргүүлэгч тус байгууллагууд хамтран энэ оны 4-р сард ХААН Банкны IPO төслийн хүрээнд дотоодын хөрөнгийн зах зээлээс 183.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 30,000 орчим хөрөнгө оруулагчаас амжилттай
татан төвлөрүүлж байсан нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийн хуудсанд тод бичигдэн үлджээ.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.
ХААН Банк дотооддоо Ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой ба Ногоон бондын эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой үйл ажиллагаа, төслүүд байхаараа онцлог юм.
Андеррайтер “БиДиСЕК ҮЦК” ХК нь Ногоон бондыг 2023.12.06 - 2023.12.08-ны өдрүүдэд нийтэд танилцуулж, сурталчлах ба анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 12-р сарын 11-нээс авч эхэлнэ.
Хөрөнгө оруулагчдын ирүүлсэн захиалгыг цаг хугацааны дарааллаар бүртгэн, захиалгын сан бүрэн бүрдсэн тохиолдолд захиалга хүлээн авах ажиллагааг дуусгавар болгохыг харилцагч та бүхэн анхаарна уу.
Дотоодын зах зээлд анх удаа санал болгож буй, Монголын санхүүгийн салбарын голлох тоглогчдын нэг ХААН Банкны Ногоон бондын арилжаанд оролцохдоо “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн мэргэжилтнүүдтэй дараах шугамаар холбогдох боломжтой. Үүнд:
Лавлах утас: 7555-1919
И-мэйл хаяг: info@bdsec.mn
Веб хуудас: https://bdsec.mn/
Онлайнаар захиалга өгөх бол: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх бол: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэж болохоос гадна, үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж авах боломжтой.
“БиДиСЕК – Таны хөрөнгө оруулалтын хөтөч”