Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Иймд шатахууны нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "АИ-92 шатахууны нөхцөл байдал 1-2 хоногийн дотор сайжирна. Нийлүүлэлт тасраагүй. Тасалдах ч үгүй. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу дамлан зарах зориулалттай дизель түлш гаргахыг хориглолоо. Мөн шатахууны үнэ нэмэгдэхгүй" гэв.