2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 515 404 935 төгрөгийн үнийн дүн бүхий 675 902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.74%), Таван толгой ХК (TTL +14.15%), Хүрд XK (HRD +9.69%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML -14.90%), Гутал ХК (GTL -14.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15 334 ширхэг нэгж эрх 2 636 353 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 467 290 ширхэг үнэт цаас 500 000 300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18 560 000 юань буюу 8 888 384 000 төгрөгөөр,
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 292 050 ам.доллар буюу 1 000 820 304 төгрөгөөр,
- “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18 688 000 юань буюу 8 949 683 200 төгрөгөөр
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6600 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал 504 900 ам.доллар буюу 1 730 231 712 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21 612 283 726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 3.08 хувиар өсөж, 38 424.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10 220 425 578 986 төгрөг боллоо.