Арваннэгдүгээр сарын 1-30ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4000 орчим чингэлгийн үлдэгдэл бий. Тяньжин боомтоос Эрээн/Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа юм.
Тяньжин боомтод их хэмжээгээр хуримтлагдаад буй Монгол Улсын импортын ачааны чингэлгийн татан авалтыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор БНХАУ-ын тал, ЗТХЯ, ГЕГ, УБТЗ болон МТЗНХолбоо “Шуурхай ажлын хэсэг” байгуулан хамтран ажиллаж эхэллээ. 2023 оны арванхоёрдугаар сард нарийвчилсан төлөвлөгөөний дагуу УБ хотын терминалуудын хүчин чадалд тохируулан Гаалийн Хяналтын Бүс харгалзахгүй хуваарилалт хийж, талууд хамтран ажиллахаар тохиролцов. МУ-ын импортын тээврийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд галт тэрэгний тоог хоногт 3 болгохоор ажиллаж байна. Тус ажлын хүрээнд УБ хот дахь Гаалийн Хяналтын Бүсүүд 24/7 горимоор болон Гааль уртасгасан цагаар ажиллана.