БНХАУ-ын импортын гол нэрийн долоон ашигт малтмалын үнийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус улс бусад улсаас нүүрс, байгалийн хий, түүхий нефтийн тос, боловсруулсан газрын тос, гангийн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр-баяжмал, зэсийн баяжмал импортолдог. Дээрх ашигт малтмалаас гангийн бүтээгдэхүүний импорт 8.1, түүхий нефтийн тос 13.3 хувиар буурсан байна. Харин нүүрсний импорт 20.9, байгалийн хий 24.6, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн 0.6, төмрийн хүдэр баяжмал 3.4, зэсийн баяжмал 5.8 хувиар өсжээ.
Ингэснээр 2023 оны арваннэгдүгээр сард БНХАУ 43.5 сая тонн нүүрс, 10.9 сая тонн байгалийн хий, 42.4 сая тонн түүхий нефтийн тос, 4.16 сая тонн боловсруулсан газрын тос, 0.61 сая тонн гангийн бүтээгдэхүүн, 102.74 сая тонн төмрийн хүдэр баяжмал, 2.44 сая тонн зэсийн баяжмал импортлоод байна.
Харин нүүрсний үнэ 5.8, байгалийн хий 8.8, гангийн бүтээгдэхүүн 7.3, төмрийн хүдэр-баяжмал 3.7 хувиар өссөн бол түүхий нефтийн тосны үнэ 1.7, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн 0.7, зэсийн баяжмал 1.8 хувиар тус тус буурчээ.