БНХАУ-ын нүүрсний импорт арваннэгдүгээр сард өмнөх сараасаа 20.9 хувиар өсөж, 43.51 сая тонн хүрсэн байна. Худалдан авагчид нүүрсний үнийн хямд үеийг ашиглан өвлийн нөөцөө идэвхтэй бүрдүүлж эхэлсэн. Энэ нь хятадын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэсээ 34.7 хувиар өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн БНХАУ дахь усан цахилгаан станцын эрчим хүчний үйлдвэрлэл буурсан нь нүүрсний эрэлтийг өсгөсөн гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: Sxcoal