"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай "Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгчдэд 89.7 тэрбум, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 24.3 тэрбум, нийт 114.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Энэ нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулахад түлхэц болсон.
2023 онд 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Ургац хураалтын амжилтаа ахиулахын тулд боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай”-г онцлов. Мөн ургац хураалттай зэрэгцээд төмс, хүнсний ногоо, улаанбуудайн импортыг хязгаарлах арга хэмжээг салбар яамны зүгээс авч хэрэгжүүлжээ. Түүнчлэн, үрийн шинэчлэлийн хүрээнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж, нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн 5 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.