Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан БНСУ-ын Байгалийн нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийнхэнтэй хамтран Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн бүсэд тандалт судалгаа хийгээд тухайн газруудад нутагладаг цэн тогоруунууд Өмнөд Солонгос, Японд очиж өвөлждөгийг тогтоожээ.
Манай орон олон улсын хэмжээнд ховордож буй хэд хэдэн зүйл тогорууны гол тархац нутагт тооцогддог. Ялангуяа цэн тогорууны баруун хэсэг дэх популяцын ихэнх нь Монголд үүрлэж, өвөлждөг бөгөөд тэдгээрийн зонхилох нь өмнөд хөршийн Поянг нуурт өвөлждөгийг судлаачид тогтоогоод байсан юм. Тэгвэл дээрх байгууллагууд жил гаруйн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнд шувуудын тодорхой хэсэг нь Солонгос, Японд өвөлждөгийг нотолжээ. Үүнээс улбаатайгаар Халх, Нөмрөгийн гол орчмыг цэн тогоруу хамгааллын статустай болгох асуудлыг шувуу судлаачид хөндөж эхэлсэн байна.