БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг. Ээлжит “Хэвлэл мэдээллийн бага хурал”-ын үеэр Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох зүйл, 2023 оны өвөлжилтийн бэлтгэл, өвлийн цаг агаарын ерөнхий прогноз, байгалийн нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтад тавьж буй хяналт, хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна
“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин - 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд оров. “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус ондоо багтаан улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.
2024 оны эвент арга хэмжээний цагалбар гаргахаар Засгийн газрын гишүүд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас саналыг аван нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг боловсруулан ажиллаж байна.
Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн замын эхний хэсэг/0-8км/-т үүссэн хур хогийг цэвэрлэх, газар чөлөөлөхажлыг гүйцэтгэв
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацийнхантай хийсэн “Өглөөний уулзалт”-аар хөндөгдсөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн зам дагуу үүссэнхур хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Ханбогд сумын Хайрхан (Цагаан хад) багийн нутагт ажиллаж Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх авто зам дагуух үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон холбогдох автотээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч “Нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд ажиллав.
Уг цэвэрлэгээнд тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын нийт давхардсан тоогоор 500 гаруй иргэн, 8 их даацын автомашин, 5 ковш ажиллуулж, 193 га орчим талбайгаас 8444 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэж, Цогтцэций сумын хог хаягдлынтөвлөрсөн цэгт төвлөрүүлсэн.
Мөн нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан стандартыншаардлага хангахгүй 11 нийтийн бие засах газрыг буулгасан байна. Дахин ашиглахаар цуглуулсан дугуйны тоо 1450 ширхэг, хаягдал тос тосолгооны материал 4 тонныг цуглуулж тусгай зөвшөөрөлтэй байгууллагад хүлээлгэн өгсөн. Нийт 26 байршилд 29 гэрийг албадан буулгасан байна.
Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газруудын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйлажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайнүйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж 2020 оноос хойш жил бүр 2000 га-аас доошгүй эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх томоохон сорилт бүхийзорилтыг дэвшүүлсэн. Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласны дүнд сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байна 2023 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нийт 2346.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 512.3 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хийсэн байна. Үүнээс эвдэрч орхигдсон 1920 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
“Ан агнах, барих, худалдах, худалдан авах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу улсын хэмжээнд буюу 21 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт орон нутгийн агнуурын бүс нутаг, тэдгээрийг эзэмшигч нөхөрлөл, хуулийн этгээд, ангийн аж ахуй, амьтны мэргэжлийн байгууллагууд, ан агнах зөвшөөрөл бүхий хүн, авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын постуудаар зорчигчид, гомдол мэдээлэлд холбогдох этгээдүүд зэрэг объектууд хамруулан хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.
Зөрчил гаргасан 484 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу нийт 130100.0 мян/төгрөгийн торгууль, 1069669.6 мян/төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 14000.0 мян/төгрөгийн хууль бус орлогыг хурааж ажиллалаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болон зөрчилд холбогдох амьтны гаралтай түүхий эдийг хураан авч, галт зэвсэг, түүний сум зэргийг Цагдаагийн байгууллагад, бусад эд зүйлсийг тухайн орон нутгийн “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг шийдвэрлэх орон тооны бус зөвлөл”-д, тарваганы мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлэн ажиллалаа.
Салбарын хяналтын газраас нэгдсэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангаж ажилласнаар 2022 оныхяналт шалгалтын дүнтэй харьцуулахад хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эрчимжиж, зөрчил илрүүлэлтийн тоо нэмэгдэж, оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
“Ой, байгалийн ургамал, ойн дагалт баялаг түүж бэлтгэх, худалдаалах, тээвэрлэх байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2524 иргэн, 137 ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага, 64 үйлдвэрлэлийн ашиглалттай байгууллага, 86 ойн нөхөрлөл хяналт шалгалтад хамрагдсан байна. Шалгалтаар 474 дутагдал, 532 зөрчлийг илрүүлж, улсын /ахлах/ байцаагчийн 350 заалт бүхий 143 албан шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчлийн 401 буюу 81.7% хувийг арилгуулж, 1777.68м3 модон материал, 8493кг ойн дагалт баялаг, 2 техник тоног төхөөрөмж, 13 автомашиныг хураан авч тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг үнэлэх, хурааж устгах, худалдан борлуулах комисс”-д хүлээлгэн өгсөн. Зөрчил гаргасан 172 иргэн, хуулийн этгээдэд 112055.0 мянган төгрөгийн торгууль, 217151.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан. Мөн Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан 25 иргэн, аж ахуйн нэгжид 10750.0 мянган төгрөгийн торгууль, 565967.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 397кг барагшун, 345кг арц, 20кг сонгиныг хураан авсан байна.