Хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах уралдааныг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлэх нэгжээс зарлажээ. Энэ нь Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Дээрх уралдааныг оюутан залуусын дунд зарласан бөгөөд оролцогчдыг энэ сарын 22-ныг дуустал бүртгэх нь. Улмаар уралдааныг энэ сарын 25-наас эхлэн хоёр сарын хугацаанд зохион байгуулах гэнэ. Оюутан залуусын зураг төслөөр дамжуулан эко хороолол, ногоон орон сууцын стандарт болон тэдгээрт тоглоомын талбай ямар байх ёстойг сурталчлах зорилго тавьснаа уралдаан зохион байгуулагчид онцлов.
Бэлтгэсэн: М.Оч