ХЭҮК-иос хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс тодорхой судалгаа хийж буй. Үүний хүрээнд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээлэл авч эхэлжээ.
Тодорхой хэлбэл, ХЭҮК ирэх 2024 онд УИХ-д өргөн барих Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд, "өрх толгойлсон” хүүхдийн асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байна. Тиймээс эдгээр хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой баримт, мэдээллийг B.Yanjmaa@nhrcm.gov.mn цахим шуудангийн хаягаар 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, хамтран ажиллахыг иргэд, холбогдох байгууллагуудаас хүсжээ.