Прокуророос Н.Өнөрцэцэгийн худал мэдээлэл тараасан гэсэн таван үйлдэл, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэсэн нэг үйлдэлд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөн нэг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Н.Өнөрцэцэгийг мөрдөгч нараас 21 удаа утсаар ирэхийг мэдэгдсэн боловч ирээгүй учраас прокуророос мэдэгдэх хуудсаар нийт 6 удаа дуудахад гуравт нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь хуульд заасан яллагдагчийн хүлээсэн үүргийн зөрчилд хамаарах тул прокурорын цагдан хориулах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.