Өнгөрсөн баасан гаригт СХД-ийн шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 1 сарын хугацаатай цагдан хориулах прокурорын санал ирсэн талаар бид мэдээлсэн. Тус саналыг СХД-ийн шүүх татгалзсан ч прокуророос тус шийдвэрийг эсэргүүцэн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
Ингээд тус гомдлын хурал сая дуусаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Харин zarig.mn сайтын хувьд хаасан шийдвэрээ прокурор эргэж хараад нээхээр болжээ.