Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 12 аймгийн 30 суманд цагаан зудтай, 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Тэс, Цэцэн-Уул, Баянтэс, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Баяннуур, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Харин Увсын Наранбулаг, Тэс, Говь-Алтайн Хөхморьт, Тайшир, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Архангайн Төвшрүүлэх, Жаргалант, Хангай, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Лүн, Бүрэн, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Хөвсгөл, Иххэт, Өмнөговийн Манлай, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Сүхбаатарын Онгон, Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагалд цагаанаар зудархуу байдалтай байна.