БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш авахаар захиалга өгчээ. Эдгээр нь 46 вагон болох бөгөөд эхний ээлжийн 2500 орчим тонн түлш үйлдвэрээсээ хөдөлсөн байна. Төмөр замын ачаалал үүсэхгүй бол энэ долоо хоногийн дунд үеэр Замын-Үүдэд ирэх талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлоход цариг шилжүүлж, ачихад хугацаа шаардагдах юм.
Монгол улс сард 90 000 гаруй тонн дизелийн түлш хэрэглэдэг бол дээрх дизель түлш ирснээр 10 хоногийн нөөцтэй болно. Мөн шатахуун дизель түлш ОХУ-аас тасралтгүй импорт хийгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байдалтай байна.